Олон улсын сонирхогчдын боксын холбоо саяхан мэргэжлийн боксчдыг олимпийн наадамд оролцох боломж олгосон. Энэ шийдвэр олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтод маань ашигтайгаар тусч байсан билээ. Гэвч энэхүү шийдвэр гараад удаагүй хэл ам багагүй татлах болсон. Тухайлбал, “Сонирхогчдод тоглодог боксчдын олон жилийн хөлс хөдөлмөрийг мэргэжлийн тамирчид үгүй хийх гэж байна” хэмээх