Ховд аймгийн Буянт сумын уугуул агаад Буянт голын бургаснаас салдаггүй, ганц гэрээр амьдардаг гоонь эрийг тэр хавийн урианхайчууд “хэрээ” Жамбал гэсээр хэдэн жилийн нүүр үзжээ. Тодорхой эрхэлсэн ажилгүй ч яаж ийгээд амь зуучихдаг элдэвтэй эр ажээ. Хонь малгүй хэрнээ шөлөөр дутна гэж байхгүй хүн л дээ. Алс хэтийн юм яривал