Монголд нэгэн үе од болохыг хүсэмжлэгчдээс олон зүйл байсангүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өдгөө тэд урлагийн тэнгэрт од болон гялалзах мөрөөдлөө орхин, улстөр, бизнес, тэр ч бүү хэл шашны салбар руу урваж эхлэв. Урлагийнхан шилээ даран бөөгийн дуудлага хүлээн авч, “Энэ дуучин, тэр жүжигчин бөө боллоо” гэсэн мэдээлэл хуурай өвсөнд ассан түймэр