Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Төрөх эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн их эмч Б.Баярбаатартай ярилцлаа. - Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл жилдээ 6800гаруй  өвчтөн хэвтүүлэн эмчилдэг гэж байсан. Төрөхтасгийн хувьд ачаалал хэр байна вэ? -Манай тасаг   жирэмсний болон  төрсний  өмнөх,  дараах  гэсэн нийт 26 ортой. Тасгийн ачаалал харилцан адилгүй. Заримдаа  цөөхөн хүнтэй, заримдаа зэрэгцээд төрөх хүн ч цөөнгүй байдаг. Одоогоор ачаалал харьцангүй гайгүй байна. Төрсөн нэг , хагалгаанд орсон хоёр хүн