Налайх дүүрэгт энэ сарын 8-ны өдөр “Mongolian Pajero Club”-ээс бартаат замын уралдааны төрлийн "Scorpion 4x4" тэмцээнийг зохион байгуулсан. Энэ үеэр “Nissan Tiida” автомашины жолооч согтуугаар уралдаанд оролцож, 3 орчим насны хүүхэд тэвэрсэн эхийг дайрч, хүнд гэмтэл учруулсан байна. Осол гарах үеэр ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Ганбаяр тэрхүү машиныг холдуулан эх, хүүхдийг аварч,