Нуурандаа оройтож ирсэн шувуу шиг Нууцхан хайр ханиас хожидож ирдэг ээ Илүүдэж дутсан сэтгэлээс болоогүй мөртлөө Ирэх л гэж ирдэг үйлийн үр Бүтэн амьдралын хайр цавлаж Бүртийж ирсэн бүтэн лай Өөрсөдөө шаналахаар заясан Өвс багтахгүй бачуу зай Саран наран хагацахуйн Бүрэнхий заагт оногдсон Сүүдэр гэрэл хоёрын Бүлээхэн завсарт хавчигдсан Үзэхүй сонсохуй хоёроос Үргэлж дандаа зуларсан Үүлэн чөлөөний жаргалдаа Үхэж алдан зулалсан Халирч явахын эс шүгэлсэн Хайртай байхын