Сонгууль дөхсөн, хажуугаар нь коронавирустэй холбоотойгоор эдийн засаг хямарсан энэ үед сөрөг хүчин болоод парламентад суудалгүй намын төлөөлөл болсон улстөрчид амандаа орсон болгоныг ярьж байна. Гадаадад байгаа бүх монголчуудаа яаралтай авчир л гэнэ.  Хүн бүрт 1 сая төгрөг өг. Гадаадад амьдарч буй иргэддээ 500 ам.долларын тусламж олго гэх мэтээр үргэлжилнэ.