Өмнөд солонгосчууд Монголд хөл тавьж, “сайн уу, өвөг дээдсийнхээ нутагт ирлээ” хэмээн мэндчилснээс хойш хэдийнээ хорь гаруй жил өнгөрчээ. Эхэн үедээ тэд найрсаг байлаа. Гэвч одоо өөрчлөгджээ. Тэд эзэн мэт дээрэнгүй болсон ажээ. Тэдний энэ авир сүүлийн үед ердөө л хэвлэлийн өдөр тутмын мэдээ болов. Тэд монгол эмэгтэй ажилчдаа дарамтлах, зодох