УИХ-ын гишүүн Р.Бурмаатай хаврын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооны хийсэн ажил болон Сонгуулийн нэгдсэн хуулийн хуулийн төслийн талаар ярилцлаа. -Хаврын чуулган завсарласантай холбогдуулан байнгын хороод хийсэн ажлаа тайлагнаж байна. Өргөдлийн байнгын хороонд иргэдийн санал хүсэлт хэр их ирэв? - Манай байнгын хороонд иргэд ихэвчлэн хуулийн цоорхой их байгаа талаар гомдол гаргаж байна.