Л.БЭХ АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг Дубайн гэрээний асуудлаар, Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан  Г.Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан  баривчлан саатуулсан. Нэр дурдагдаж буй хүмүүсийн  ихэнх нь олны танил.