2011 оны Улсын аваргын алтан медальт, 2012 оны Бодибилдинг фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн аваргын фитнесс төрлийн шагналт тавдугаар байрын эзэн, бодибилдинг фитнессийн тамирчин, ОУХМ Г.Солонготой ярилцлаа. -Хэдэн наснаасаа энэ спортыг сонирхон хичээллэх болсон бэ? -Энэ спортоор 24 наснаасаа хичээллэж эхэлсэн. Одоо 12 дахь жилдээ хичээллэж байна.