Өдрийн 24 цаг гэдэг анхнаасаа буруу тооцож гаргасан хэмжээ. Нэг өдөр гэдэг даанч дэндүү богинохон. Тэр энэ бодлыг анх нохойн төрлийг олж төрөхдөө бодсон юм. Нүдээ ч нээж амжилгүй, нарт орчлонг харж үзэлгүй буцаад явсан билээ. Эх жингэр нь хашааны буланд түүнийг орхиод хаашаа ч юм бэ, сураггүй алга болсонд