Үндэсний аудитын газраас жил бүр гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газруудын санхүүгийн тайланд аудит хийдэг. Хүний нутагт улсаа төлөөлөн ажиллаж буй Элчин сайдын яам, консулын газрууд санхүүгийн сахилга батыг дээд зэргээр баримтлах учиртай. Гэтэл 2017 оны санхүүгийн тайланд нь хийсэн аудитаар 24 газрын 12 нь зөрчилгүй, 11 нь хязгаарлалттай, нэг