“Монголросцветмет”-ийн До.Ганболдын хэргийн цаана нуугдаж байгаа үнэн
До.Ганболд эхнэрийнхээ дансаар 93 мянган юань, эхнэрийнхээ дүүгийн дансаар 29925 ам.доллар авчээ.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал До.Ганболдыг 2017 оноос хойш АТГ шалгаж байгаа. Бүр тодруулбал, 2017 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүнийг болоод 10 гаруй хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулсан байдаг. Гэвч төд удалгүй До.Ганболдыг батлан даалтад гаргасан юм.
- Categories: Онцлох мэдээ, Хүмүүс (13)



