Оюутолгойн гэрээнд Монголын талын эрх ашгийг хангуулах асуудлыг хэлэлцсэн  хоёр талын хэлэлцээ эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлов. Шалтгаан нь “Covid-19”-ийн нөхцөл байдал гэж “Рио Тинто” компанийн зүгээс мэдэгджээ. Монголын талын эрх ашиг бол мэдээж Монгол Улсыг өрийн дарамтад оруулж ирсэн “Дубайн гэрээ”-г хэрхэх тухайд асуудал чиглэнэ гэж олон нийт  таамаглаж байв.