УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ. Уг хуулийн төсөлд үүрэн телефоны хэрэглэгчид утасны дугаараа солихгүйгээр үүрэн холбооны компаниа сольж болохоор заасан юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэг өдрийн дотор дугаараа өөрчлөхгүйгээр оператор компаниа хэд дахин солих боломж байгаа юу гэдгийг лавласан.