Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан их, дээд сургууль, лицей, коллежууд сургалтын төлбөрөө 10-13 хувиар нэмэгдүүлээд байгаа. Тэгвэл энэ талаар иргэд ШӨХТГ-т гомдол гаргасан тул төлбөрөө нэмж буй сургуулиудад шалгалт хийхээр болсон байна. ШӨХТГ-ын Өрсөлдөөнийг зохицуулах хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгээс энэ талаар тодруулахад, “Хуулийн дагуу бол сургуулиудад Удирдах зөвлөл гэж байдаг.