Зүсэн зүйлийн шувууд далавчаа дэвэн зэллэн нисэж, гангар гунгар дуугаран цээл уужим тэнгэрийн цэнхэрлэгт элэн халин дүүлж, эргээд буудаг асан нууранд өдгөө тоотой хэдхэн шувуу л харагдана. Тэд нисэж чадахгүй, нуурын мандал дээгүүр хөвж ядан тарчлах аж. Шувууд ямар нэгэн өвчинд нэрвэгдсэн бололтой, ямар ч хөдөлгөөнгүй байх. Бага нуурын эргийн элсэн