Д.НЯМСҮРЭН Дөрвөн цаг Бороо ганц нэг дусах нь сайхан Борог өвс норсон байх нь сайхан Хаврын цас гэр лүү урсах нь сайхан Хаа нэгтэй шувууд ганганах сайхан. Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан Аяны хүн манай уяанд буух сайхан Айлын маань айлд бүсгүй байх сайхан Айл нүүж ирэх сайхан. Хангайн бороо гэнэт асгах нь сайхан Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан Хонон өнжин