“Мөнх хөх сүлд”спорт клубын ерөнхий захирал, багш дасгалжуулагч, Таеквондогийн Монгол Улсын 10 удаагийн аварга Д.Аюурзаныг зочноор урьж, ярилцлаа.  -Хүүхэд, залуусыг спортод “уруу татах” энэ ажлыг анх хэзээ эхэлж байв? -Манай клуб 2008 онд байгуулагдсан. Клубынхаа нэрийг өсч төрсөн нутаг Говь-Алтай аймгийн “Хөх Морьт” сумд байдаг“Морьт Хайрхан”уулаа бэлгэдэж өгсөн.Миний өвөг дээдсийн шүтэж, тахиж,