“Music video awards” наадмаас “Би дурламаар байна” дуугаараа шагнал хүртсэн Төрийн соёрхолт дуучин Д.Болд оюуны өмчийн хулгай хийсэн гэдэг шалтгаанаар олны хэл ам дагуулж, энэ дагуу Оюуны өмчийн газар шалгахаар болжээ. Тэрбээр өөрийгөө буруугүй хэмээн тайлбар өгсөн. Харин “Клипийг 15 сая төгрөгөөр хийлгэсэн, “DOZ” энтертайнментийн захирал Д.Доржсүрэн хариуцлага хүлээх ёстой. Тэгээд