“Ярилцъя” өнөөдөр та бүхэнтэй цэл залуу, шив шинэхэн нэгэн залуу бүсгүйг уулзуулахаар урилаа. Түүний  нэрийг Дэлгэрмөрөн гэдэг. Дэлгэрмө­рөн та бүхний интернэт дэх сайн анд “Zaluu.com” сайтын захирал юм. Одоогоос 20-иод хоногийн өмнө тус сайтыг хаасан гэх мэдээ түгж, кибер ер­төнцийн хил хязгааргүй даяарчлагд­сан мэдээллийн орон зай дахь тэдний уншигчдын бухимдлыг төрүүлсэн.