Энэ удаагийн ярилцлагадаа эдийн засагч, доктор Н.Давзэвэгийг урьж ярицлаа. -Хоёулаа яриагаа ирэх оны төсөвт суулгасан Ерөнхий сайдын багцын 50 тэрбумаас эхлэх үү? -Энэ мөнгийг өөрийнхөө намын эсвэл өөрийнхөө имижийг дээшлүүлэх өөрөөр хэлбэл популист зардалд л зарцуулна шүү дээ. Өмнө нь УИХ-ын гишүүд ч гэсэн нэг тэрбум төгрөгөө популист юманд л зарцуулдаг байсан.