/егөө эсээ/ Хайрт дарга нарт минь уран зохиол хэрэггүй, бас дээр нь “хэрэгтэй, хэрэггүй” нэг их олон үсэг хэрэггүй. Тиймээс дөрөв таваар нь цөөлөөд эцэст нь огт үсэггүй бичигтэй болох санал дэвшүүлж байна. Энэ бол шинжлэх ухааны шинэ дэвшил төдийгүй асар их “АЯКҮ” өндөртэй даргатай, “АЯКҮ” өндөртэй ард түмний хийдэг ажил.