Замын цагдаагийн алба (ЗЦА)-ны бие бүрэлдэхүүн энэ сарын 28-нд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлэн саатуулж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Энэ өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 448