Өнгөрөгч нэгдүгээр сард Улаанбаатар хотоос олдсон занданшуулсан шарил багагүй шуугиан тарьсан. Тэгвэл уг хэргийн сэжигтэн Д.Энхтөрд холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болох аж. Түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэж эх сурвалж