УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа эдийн засгийн хямралаас гарах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр бүлгээс боловсруулсан саналыг хэлэлцэн Засгийн газарт хүргүүллээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Содбилэг нар мэдээлэл хийв. Эдийн засгийн хямралаас гарах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах шаардлагыг МАН-ын