Тэр жижиг Монголд дахиад юу болоод эхлэв ээ хэмээн дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн брокерууд ууртай асууж харагдана. Тэд юунд бухимдав? Монголоор овоглосон хувьцааны үржих хүрдээр өсөж байсан ханш унтаад сэрэх зуур нь урамгүй үзүүлэлтээр угтах болсноос тэр. Харин шинжээчид хариуд нь “Байгуулагдаад удаагүй Засгийн газар нь унах сурагтай байна. Тэгэхээр