Биднийг энэ олон жил сүүдэр шиг дагаж буй эдийн засгийн болоод оюун санааны доройтлын гол шалтгаан нь хүн чанарын гүн хямралд орсонтой л холбоотой юм. Ядаж байхад өнөөх оюун санааны дархлааг бүтээгчид хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг зохиолчид ч энэ хямралд хэт автаж байна. Зарим зохиолчдын тунхаглаад байсан “сайн хүн” байх тухай ойлголтууд