Мөнгөний урсгал улам саарч, агшиж буй эдийн засгаа идэвхжүүлж, хямралаас гарах ганц гарц нь хөрөнгө оруулалт татах хэмээн шинжээчид дүгнэж байгаа ч дотоод болон олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжийг хумисан хоёр том шийдвэр сүүлийн долоо хоног хүрэхгүй хугацаанд гарав. Эхнийх нь өнгөрсөн долоо хоногийн эцэст Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ