Энхмаа өөрийгөө хэсэг зуур толинд харснаа "Хн яг л ээж шиг үрчгэр шар авгай боллоо шүү" хэмээн урамгүйхэн өгүүлсээр толиноос холдлоо. Тэр өглөө бүр толинд харахдаа ийн бодох бөгөөд бага залуу царайлаг, нуруулаг хүүхнүүдэд атаархаж, эрчүүд зөвхөн сайхан хүүхэнд л талтай байдагт гоморхож, энэ бүхэнд ээжийгээ буруутгаж байсан удаатай. Ээжтэйгээ үйлийн үргүй