МОСКВА./РИА Новости/. Олон улсын эрүүгийн шүүх Ливийн удирдагч асан Муамар Каддафийн амийг хөнөөснийг цэргийн гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэж байгааг ерөнхий прокурор Луис Морено-Окампо илэрхийлэв. Энэ тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ. Ливи улсыг 42 жилийн турш удирдсан Муамар Каддафи Сирт хотод Үндэсний шилжилтийн зөвлөлийн /ҮШЗ/ цэргийнхний гарт олзлогдож амиа алдсан