Зуслан руу машин, дугуй, явганы хос замтай болно Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр, тэндээсээ Хандгайт чиглэлийн 16.3 км замын өргөтгөл,шинэчлэлийн ажил өнгөрсөн сард эхэлжээ. Дамбадаржаагийн уулзвараас Шадивлан хүртэл таван км замыг “Эрдэнэ зам”, “Тэгш плант” компанийн түншлэл шинэчилж байна. “Эрдэнэ зам” компани ажлаа өнгөрсөн сарын 10-нд эхлүүлжээ. Одоогоор 60 хувьдаа хүрчихсэн гэнэ.