АНУ-ын эрх баригчид "Bank of America", "Citigroup", "JPMorgan Chase" болон "Wells Fargo" гэх мэт томоохон банк, санхүүгийн байгууллагуудад хандаж хууль бусаар системд нь нэвтрэх оролдлогуудад бэлэн байхыг зөвлөсөн байна. Энэ нь сүүлийн ганцхан долоо хоногийн хугацаанд Америкийн томоохон хэд хэдэн банкны эсрэг хийгдсэн кибер халдлагын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор гаргасан зөвлөмж юм