“Ковид-19”-ийн вакцинжуулалт ОХУ-ын бүх бүс нутагт эхэлжээ
Коронавирусний эсрэг вакцинжуулалт ОХУ-ын бүх бүс нутагт эхэлснийг тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ.Сайдын хэлснээр, Оросын бүс нутгуудад нийт 1229 эрүүл мэндийн байгууллага вакцинжуулах ажилд оролцож байгаа аж. Вакцин хийлгэсэн хүмүүс Эрүүл мэндийн яамны бүртгэлтэй холбогдсон, гар утасны өөрөө хянах программыг ашиглан эрүүл мэндийн байдлын талаараа мэдээлэх боломжтой
- Categories: Дэлхийн дахинд (7)



