Дэлхий нийтэд “COVID-19” буюу коронавирусын халдвар зуун мянга давсан энэ үед дэлхийн эдийн засаг удааширсаар байна. Өчигдөр манай улсад аюулт вирусын эхний тохиолдол илэрснээр дахин хорио цээр тогтоон, эдийн засаг хэрхэх нь тодорхойгүй байдалд орлоо. БНХАУ-ын эдийн засаг 2000 оноос хойш огцом өсч, үйлдвэрлэгчид нь дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээг бий болгосон.