Гэргий маань байрын багш, номын санч, захирлын бичээч гээд өдрийн турш толгой өндийх завгүй ажилтай болохоор ууган охиноо нойрмоглуулан хар үүрээр хөтлөөд гарна. Хоёр ойтой бяцхан охин Саранзтайгаа хадмын ханхар таван ханатад гэр сахьж үлдэнэ гэдэг хаврын өдрийн уртад уйтгартай. Сумын төвийн ханагарууд хааяахан ганц нэг лонх юм өвөртлөн ирж,