Македон болон Грекийн эрх баригчдын хооронд байгуулсан хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан улсын нэрийг Бүгд Найрамдах Умард Македон улс болгож өөрчлөх тухай Преспанийн хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ. Энэ тухай Грекийн Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Йоргос Катрунгалос өнгөрсөн мягмар гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. “Умард Македон улстай өрнүүлэх хамтын ажиллагаа, тогтвортой байдлын шинэ