Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн Түүх угсаатны секторын эрхлэгч Ч. ТУУЛЦЭЦЭГТЭЙ үндэсний хувцасны хийц загвар, уламжлалын талаар ярилцлаа. -Монгол үндэсний хувцас өнөө цагийн хэлбэр, загвар руу хэдий үед шилжсэн юм бэ? -Хүн төрөлхтөний түүхэн хөгжлөө дагаад нүүдэлчдийн хувцасны соёл хувьсч өөрчлөгдсөөр өдий хүрсэн. Тэр тусмаа өнөөдрийн бидний өмсч байгаа дээл бол