Монголд "ААРУУЛ" идэж өсөөгүй хүн гэж үгүй билээ. Эрт дээр үеэсээ сүү, цагаан идээгээ боловсруулж хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай улс. Дэлхийд цор ганц Монгол ааруулыг хараад хэн ч арааны шүлсээ асгаруулдаг. Ааруулыг хийхдээ буцалгасан тараг, нэрмэлийн цагааг тусгай уутанд шүүж, аарц гаргаж аваад бага зэрэг сүү нэмж базаж, шахан шүүдэг.