Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн  Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга И.Летермийг хүлээн авч уулзаж, ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, цаашид төлөвлөж буй зорилтуудын талаар санал солилцов. Монгол Улс ардчиллыг хөгжүүлсэн 25 жилийн туршлагаа бусад улстай хуваалцах, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах зэргээр ажиллаж байгааг Гадаад