Эрхүүгийн үндэсний судалгаа шинжилгээний техникийн их сургуулийн археологчид Буриад улсын Тунк, Окийн районд дундад зууны үеийн булшнуудыг судлан шинжилжээ. Их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлснээр эрдэмтэд тэдгээр газраас цэрэг эрийн эд хэрэгсэл, хувцас хунар зэрэг зүйлийн заримыг олсон аж. Уг нь эрдэмтэд энэ зун Монголын Хөвсгөл нуур орчмоор малтлага хийхээр төлөвлөсөн байж.