Фракц дотор нам, нам дор засаглал буюу төр оршиж буй бололтой. Ийн бодох болсон шалтгаан нь Уржигдархан болж өнгөрсөн "ЖЕНКО" Х.Баттулгыг шалгасан үйл явдал. МоАХ-ын харьяалалтай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хийсэн мэдэгдлээс харагдлаа. Тэрээр өөрийн бүлгийн 4 сайдаа засгийн газраас татаж авснаар Засаг бүхэлдээ огцрох эрсдэлтэйг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хаяглах шахуу хэлчихлээ.