Монголын ууган үйлдвэрүүдийн нэг "Монос" ХХК-ийн "Монос" эмийн сан "Baby Bio" гэх нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн  шинжилгээнд хамруулалгүй худалдаанд гаргасан тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар мэдээллээ. Тодруулбал, НМХГ-аас Баянзүрх дүүргийн Халдварт өвчин судлалын үндэсний төвд байрлах салбар Монос эмийн санд хяналт шалгалт хийсэн байна. Улмаар Франц улсад үйлдвэрлэгдсэн 6-аас дээш насны хүүхэд хэрэглэх зориулалттай 90 граммын савалгаа