Монголын жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, "Жи Мобайл" компанийн тамирчин МУГТ М.Уранцэцэг Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг  IJF World Tour тэмцээнүүдэд  хамгийн олон медаль хүртсэн амжилтаар дэлхийн дээд амжилт Гиннесийн рекордыг эзэмших болжээ. Тэрээр 2010 оны арван хоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 05 хооронд зохион байгуулсан IJF World