Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2014 оны долдугаар сарын эхээр Шилэн дансны тухай хууль батлагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч шилэн данс хөтлөхөөр болсон. Мөн