Миний сэтгэлийн нэгээхэн мухарт хуучны нэгэн сандал байдгийм. Хэн, хэзээ түүнийг тэнд лав гэгч нь суулгаж орхисныг би мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж. Гагцхүү агь үнэртсэн тэр модон сандал дээр би өглөө болгон ирж, алс тэртээг ширтэн нам гүмийг анирдан суух дуртай. Үүр цүүрийн завсраар ингээд суухаар үлгэр туульсын эгэлгүй