МҮОХ-ны дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулагдав
Монгол улсын олимпийн хөдөлгөөн ба биеийн тамир спортын хөгжлийг эрчимжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын мэдлэг, боловсрол,оролцоог ашиглах асуудал чухлаар тавигдаж байна. Энэ үүднээс МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны дэргэд “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгууллаа. Тус зөвлөлийг МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн ахлан ажиллахаар боллоо.
Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд доктор, дэд профессор Ч.Зоригтбаатар, доктор профессор Г.Сүхбат, доктор, профессор Л.Уртнасан, шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг, доктор профессор Р.Ганбаатар, доктор, дэд профессор Б.Буяндэлгэр, доктор И.Жамьяндагва
- No comment
- Categories: Мэдээлэл



