Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Уранцэцэг алс тэртээ Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд түрүүлж алтан медалийн эзэн боллоо гэсэн баярт мэдээг сонссон монгол хүн бүрийн сэтгэл огшсон биз ээ. Өөрөө ч шагналын тавцанд төрийн дууллаа эгшиглүүлж байхдаа үе