Орос явлаа. Монголын асуудал хариуцдаг олон хүнтэй уулзлаа. Оросын Гадаад явдлын яам, Үндэсний аюулгүйн зөвлөл, Стратеги судлалын төв, Үндэсний аюулгүй бодлогын дээд сургууль гэх мэт. Нэгэнт миний бие төрд ажилладаггүй, засгийг төлөөлөх эрхгүй учир цэвэр хөндлөнгийн ажиглагч, бие даасан шинжээчийн хувиар урилгаар очсон юм. Ингэснээр шинэ, хуучин Оросын бодлогыг харьцуулж